Аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөр, шээсний замын мэс заслын багаж дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн дунд бөөр, шээс дамжуулах замын өвчний эрт илрүүлгийг сайжруулах зориглоор 27 сумын 40 гаруй бөөрний нарийн мэргэжлийн эмч нарт чадавхжуулах сургалт зохион байгуулав.
Бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг өвчтөнд үзүүлэхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж хангалтгүй байдаг. Энэ байдлаас шалтгаалж нийслэлийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна гэж сургалтад оролцсон нарийн мэргэжлийн эмч нар хэлж байна.

Судалгаагаар гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчнүүдийн 10 хувь, улсын хэмжээнд урологийн эмчилгээ хийгдсэн нийт үйлчлүүлэгчдийн 4-5 хувийг Төв аймгийн иргэд эзэлж байна. Иймд бөөрний мэс заслын багаж тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч Д.Дарьсүрэн онцолсон юм.
Т.Төмөр