Орон нутгийн орлого 83 хувийн биелэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-15 21:20:35
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт 2017 онд аймгийн төсөвт 91 тэрбум 380.2 сая төгрөг орохоор төлөвлөснөөс 74 тэрбум 466.4 сая төгрөг буюу 81,4 хувийг санхүүжилтийн орлого, 10 тэрбум 734.0 сая төгрөг буюу 11,7 хувийг татварын болон татварын бус орлого эзэлж байна.
Эхний арван  сарын байдлаар орон нутгийн орлого 7 тэрбум 698.4 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 8 тэрбум 887.0 сая төгрөг буюу 115  хувийн гүйцэтгэлтэй  гарчээ. Үүнд  татварын орлого 116 хувь  давж биелсэн бол,  татварын бус орлого 107 хувиар биелжээ. Жилийн батлагдсан төлөвлөгөөнөөс тооцвол орон нутгийн орлогын гүйцэтгэлийн хувь 83 хувийн биелэлттэй байна. Мөн аймагт олгогдох тусламжийн орлогоос санхүү дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн орлого төлөвлөгөөний дагуу 100 хувь санхүүжсэн бол харин орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас шилжүүлэх орлого төлөвлөгөө 1 тэрбум 687,1 сая төгрөг байхаас шилжүүлгээр 1 тэрбум 546,9 сая төгрөг буюу -140,2 сая төгрөгөөр тасарсан  биелэлт 91,7  хувьтай байгаа ажээ.
Б.Гантуяа
 
 
相关新闻