Баян-Өлгийд баярын өдрүүдэд гэмт хэрэг бүртгэгдээгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-19 10:18:57
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Энэ өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна.  

Тухайн өдрүүдэд зөрчлийн шинжтэй 26, бусад төрлийн 4 зөрчил бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нийтдээ 127 иргэнд 2 сая 160 мянган төгрөгийн торгууль оногдуулсан талаар тус газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгаас мэдээллээ.


Ө.Нурболат

相关新闻