Аймгийн Онцгой комисс шүлхийн талаар мэдээлэл хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Манлай суманд малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор өнөөдөр аймгийн Онцгой комисс хэвлэлийн хурал хийлээ.
Тус суманд гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчин гарсан газарт хорио цээрийг 2 дугаар сарын 12–ны өдрийн А/20 дугаар захирамжаар тогтоогоод байна. Голомтын бүсэд нийт хяналтын 12 цэг, 39хүн, 21 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Шүлхий өвчин Манлай сумын Өехий, 1-р багийн Чойжин, Баганууц, Дугуйнбууц, Жамбалын Улаа, Нүхэн, Шархад, Хөх-овоо гэсэн газруудад буюу сумын төвөөс зүүн хойд хэсэгт 56-76км зайнд нутагладаг малчдын хонь, ямаанаас илэрчээ.
Нийт 102 өрхийн 967 толгой мал өвчилсөн байгаа юм байна. Үүнээс 628 толгой малыг тусгаарлаж, 339 толгой малыг зориудын аргаар устгаж, 81 өрхийн 30426 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна. Мөн зээрийн 1082 ширхэг сэг зэмийг устгалд оруулжээ.
Манай улсын хувьд нийт 9 аймгийн 13 суманд гоц халдварт шүлхий өвчин илэрсэн байгаа юм байна.

Д.Мишигсүрэн