Аймгийн "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-г захиргааны байрны үүдэнд байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-20 21:02:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 151 тоот зарлигаар тус аймгийг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнаж байжээ. Төрөлх аймгийнхаа үүх түүхийг хүүхэд, залуучууд, олон нийтэд сурталчлах зорилгоор уг шагналын макетийг аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны үүдэнд өчигдөр байршууллаа. 

Баян-Өлгий аймгийн ажилсаг хөдөлмөрч ард түмний нөр их хөдөлмөрөөр ирсэн энэхүү одон болон "Баян-Өлгий аймгийг шагнах тухай" АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигийн эх хувь нь эдүгээ аймгийн орон нутаг судлах Музейн түүхийн танхимд хадгалагдаж байгаа юм. 

 Ө.Нурболат

相关新闻