Хөвсгөлд өнгөрсөн шөнө 25 м/с хүртэл шуурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нутгаар өнгөрсөн шөнө баруунаас 6-17 м/с салхитай, ихэнх нутгаар үе үе 12-25 м/с хүрч ширүүсэн цасан болон шуурга шуурч хонолоо. Сүүлийн өдрүүдэд шороон шуурга шуурч байгаа боловч өнгөрсөн шөнө шиг хүчтэй шуураагүй байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн нутгаар үүлшинэ, хур тунадасгүй, салхи баруун хойноос секундэд 9-14 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Дархадын хотгороор 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байх гэнэ. Мөрөн хот орчмоор хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурч 10-12 градус дулаан байх тул гал түймрийн аюул болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг ард иргэдэд Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Б.Гантуяа