Хоёр гурав дахь шатлалын эмнэлэгт хийдэг оношилгоог орон нутагт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын хамт олны брэнд ажил болсон “Бид хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндийг нь хамгаална” уриан дор явагддаг “халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо” энэ удаад нэлээд онцлогтой байлаа. Тэд хоёр болон гурав дахь шатлалд хийгддэг уушигны багтаамж, зүрхний хэм алдалтыг тодорхойлох, тархины судасны өнгөт хэт авиан оношлогоог хийсэн юм.
Мөн үзлэгийн үеэр эмэгтэйчүүдийн гурав, фимозын найм, нүдний хоёр хагалгаа, гэмтлийн улмаас тасарсан шөрмөс залгах хагалгаа, варикоцелэктомия гээд нийт 15 хагалгааг тус тус хийсэн байна. Ийнхүү орон нутагт нь хүрч үйлчилсэн эдгээр ажлууд тус сумын иргэдийн сэтгэлд ихэд нийцсэн үйлчилгээ болжээ.
Сэлэнгэ аймгийн 11 дэх сум буюу Сайхан суманд дөрвөн өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдсан энэхүү үйлчилгээгээр дээрх шинэлэг ажлууд хийгдэхээс гадна цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг урьдчилан сэргийлэх оношлогоонд 1431 иргэнийг хамруулсан байна. Мөн цээжний зурганд өөрчлөлттэй гарсан 47 хүний 20 хүнээс сорьц авч дараагийн шатны шинжилгээнд шилжүүлсэн зэрэг үр дүнтэй ажилласан байна.
Сайхан суманд хийгдсэн уг үзлэг оношлогоонд 15 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар, 11 төрлийн оношлогоо шинжилгээ, хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн зөвөлгөө өгөх баг ажиллажээ.
Түүнчлэн элэгний үйл ажиллагаа буюу биохимийн шинжилгээг энэ өдрүүдэд 50 гаруй иргэнд хийж, хүнд хэвтрийн өвчтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд Сайхан сумын нийт хамрагдвал зохих хүн амын 70 гаруй хувь нь хамрагдаж, сум дундын эмнэлэгт цахим мэдээллийн сангаа үүсгэж чаджээ.

Ч.Отгоннцэцэг