Зарлан мэдээллийн дуут дохиогоор Чингүнжавын талбайд цуглав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-29 18:08:25
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт  өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч  иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Хотгойдын баатар Чингүнжавын талбайд цугларлаа. Энэ үеэр Онцгой байдлын газраас гамшгийн үед хэрэглэх аранзыг шалгаж мэдээлэл зөвлөгөө өгч байлаа.
"Тус аймагт өнгөрсөн жил Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт явагдсаны үр дүнд төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл сайжирсан байна. Энэ удаагийн дадлага сургуулилтанд ирц хангалттай үнэлгээтэй оролцлоо" гэдгийг Хөвсгөл аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Д.Бямбацогт мэдээллээ. Тус аймгийн хэмжээнд сүүлийн үед газар хөдлөлтийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Гэхдээ бүртгэгдсэн газар хөдлөлтүүд Ханх, Цагааннуур, Улаан-Уул сумдын хүн амьдардаггүй газар болсон учраас ямар нэгэн хохирол учраагүй ажээ. 
Б.Гантуяа
 
相关新闻