Цагдаагийн газраас "Тирлик" захад нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-20 16:45:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг “Тирлик” захад өчигдөр зохион байгуулжээ.

Өдөрлөгөөр Цагдаагийн газрын 2018 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайланг танилцуулж, нийт 100 орчим иргэн, 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөгөө өгч, 250 хүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг, санамж тараажээ.

Мөн бэлэн бус торгууль, жолооны эрхийн үнэмлэхийн ангилал нэмүүлэх, ял шийтгэлийн тодорхойлолт болон галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой гаргасан 11 иргэний хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, хариу өгсөн байна.

Ө.Нурболат

相关新闻