Англи хэлний 160 багшийг чадваржуулах сургалтад хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Англи хэлний 160 багшийг чадваржуулах сургалтанд хамруулаад байна.
Өмнөговь аймагт "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Түүний нэг нь "Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан багш сурагч цаашлаад бүх иргэдийн гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, улмаар гадаадын оронд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломжит арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаагийн нэг нь англи хэлний багш нарыг чадваржуулах сургалтыг 4 удаа зохион байгуулж, 160 багшийг хамруулаад байгаа явдал юм. Мөн англи хэлний ярианы клуб, Австралийн боловсролыг орон нутагт хэрэгжүүлэх төсөл, англи хэлний нээлттэй олимпиад, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, иргэдийн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулж байна.
Д.Мишигсүрэн