Хилээр гарах машины татварыг эргэн харах хэрэгтэйг форумын үеэр ярилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Буриад-Монголын хамтарсан бизнес форум энэ сарын 9-ны өдөр ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотод боллоо. Энэ удаагийн бизнес форумд монголын талаас компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо солилцон, улс хоорондын хэлэлцээний түвшинд шийдэх асуудлуудаа хөндөн тавьжээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжийн төлөөлөл түлхүү багтсан бөгөөд Ховд, Говьсүмбэр, Сэлэнгэ аймаг, Багануур, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг компанийн 150 гаруй бизнесмэн оролцсон байна.
Форумын үеэр монголын талаас бараа, бүтээгдэхүүний татвар өндөр байгаа асуудлыг тавьж, хилээр гарах машинд өндөр төлбөр төлж байгааг эргэн харж нааштайгаар шийдвэрлэх зэргээр олон асуудлыг хэлэлцсэн байна. Эдгээрийг шийдсэний дараагаар хоёр улсын хилээр худалдаа хийх асуудал нааштайгаар эргэж хэн хэндээ ашигтай байх талаар ч ярилцжээ.
Форумын үеэр Буриад Монгол хоёр улсын худалдааг хэрхэн харилцан ашигтай байлгах бүхий л салбарт хамтран ашигтай ажиллах боломжийг бизнес эрхлэгчид эрэлхийлсэн байна. Уулзалтын үеэр хоёр улсын зарим бизнесмэн хамтран ажиллах түншээ ч олжээ. Буриад улстай хил залгаа бүс нутгийн хувьд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй орон нутгийн төлөөлөгчид энэхүү форумд ач холбогдол өгч оролцсон юм. Сэлэнгийнхэн тэр дундаа Алтанбулагийнхны хувьд хилийн бүс нутагт оршдог тул хилээр гарах машины өндөр тарифийг буулгах нь иргэдийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлэх шийдвэр байх болно хэмээн үзэж байгаа юм.
Тус форумд УИХ-ын гишүүн Н.Оюундарь оролцсон байна.

Ч.Отгонцэцэг