Орон нутгийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт Өлгий хотод болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-06-08 16:27:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс орон нутгийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт өнөөдөр Өлгий хотод болж байна.

Сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгаас 40 гаруй сэтгүүлч оролцож байгаа бөгөөд МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяр, гүйцэтгэх захирал Э.Болортулга нар удирдан явуулж байгаа юм.

Арга хэмжээний зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, Олон Улсын байгууллагад төсөл, хөтөлбөр бичих, бизнесийн төлөвлөгөө боловсруулахад сэтгүүлчдийг сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх аж.

Сургалтаар Улаанбаатар хотоос ирсэн сургагч багш нар орон нутгийн төсөвт төсөл, хөтөлбөр тусгах, Олон Улсын байгууллагад төсөл бичих, цахим сайт ажиллуулах боломжууд, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй ба харилцаа, имиж бүрдүүлэлт, гэрэл зураг, операторын сургалт, сонин сэтгүүлийн дизайн ба сошиал медиа маркетинг сэдвүүдээр хичээл зааж байна.

Бүсчилсэн сургалтын арга хэмжээ өнөө орой өндөрлөнө.

 

Ө.Нурболат

相关新闻