Гурван давхцалын тохиол буюу “Эв модны наадам”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
/Сурвалжилсан тэмдэглэл/
Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын дархан хилийн аймаг бөгөөд улсынхаа хойморт залран, хойд хилээ түшин, хамгаалан оршдог онцлогтой. Энэ ч утгаараа Сэлэнгэ аймгийн үе үеийн удирдлагууд ОХУ-ын хил дагуух районуудтай найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, ард иргэдээ амарч зорчих, аялж зугаалах, бараа бүтээгдэхүүнээ солилцож хамтран ажиллах асуудал дээр байгаа анхаарч ирсэн түүхтэй. Энэ бүх хүчин чармайлт ч үр дүнгээ өгч Сэлэнгэ аймаг Буриад Улстай соёл, боловсрол, биеийн тамир, эрүүл мэнд, ХАА, газар тариалан, мал аж ахуй, үйлчилгээний салбаруудад амжилттай хамтран ажиллаж байгаа юм. Мөн хил дагуух сумд, хотууддаа хоёр жилд нэг удаа “Эв модны наадам”-аа хоёр талдаа ээлжлэн зохион байгуулж, найрамдалт харилцаагаа бэхжүүлсээр ирсэн.
Хиагт хотноо болсон энэ удаагийн арга хэмжээ нь хоёр том түүхт ой, хоёр улсын эв найрамдлын билэг тэмдэг “Эв модны наадам” гэсэн гурван давхцлын үед болсноороо илүү өргөн хүрээнд болж, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич өөрийн биеэр хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
Эрдэмтдийн уулзалтын үр дүн манай улс орны эдийн засагт таатай орчин авч ирнэ гэдэгт итгэлтэй байна

Наадмын эхний өдөр буюу 10-нд “Хиагтын районы эдийн засаг нийгмийн хөгжил”, “Хятад Оросын хамтын ажиллагаа”, “Түүх-Олон улсын хамтын ажиллагаа- Худалдаа”, “Түүх соёлын болон уран зохиолын өв”, “Орон нутаг судлал” гэсэн дөрвөн салбар хуралдаанууд боллоо. Эл Эрдэм шинжилгээний бага хуралд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцож үг хэлэв. Тэрээр:”-Манай Сэлэнгэ аймаг, Хиагт хот нь хэзээнээсээ орос, монгол, хятад гурван улсын цайны зам буюу эдийн засгийн коридор, дамжин өнгөрдөг бүс нутагт оршдогоороо маш их түүхтэй, олон жилийн найрамдалт холбоотой улс. Өнөөдрийн энэхүү эрдэм шинжилгээний хуралд бид ач холбогдол өгч Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, МҮОНРТ, орон нутгийн хэвлэл мэдээллийн 10 гаруй сэтгүүлчдийн багтай улс, орон, тив дэлхийд сурталчлахаар ач холбогдол өгөн оролцоод ирлээ.
Энэхүү эв модны наадам угтсан эрдэм шинжилгээний бага хурал гурван салбараар хуралдлаа. Тухайлбал:
-Нэгдүгээр салбар хуралдаанд Хиагт хот Маймаачин хот, Алтанбулаг сумын үүх түүх, үүсэл хөгжлийн чиглэлээр.
-Хоёрдугаар салбар хуралдаанаар гурван улсын эдийн засгийн коридорын асуудлаар хуучнаар цайны замын чиглээр.
-Гуравдугаар салбар хуралдаан нь хилийн бүс нутгуудын хил дамнасан хилийн муж улсуудын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын чиглэлээр илтгэл тавьсан байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албаны дарга Р.Өлзийбаатар:“-Хиагтын бүс нутгийн болон бүс нутгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, мөн татварын болон бусад хөнгөлөлтийг бүрэн эдлэх дүрэм журамтай. Эрхүү хотын олон эрдэмтэд энэ асуудлаар ярилцаж байна. Энэ хурал уулзалтын дараа манай улс орны эдийн засагт таатай орчин авч ирэх нь ойлгомжтой. Алтанбулаг чөлөөт бүсийн хувьд өнөөдөр Хиагт, Улан-Үд, Эрхүүгийн консулаар дамжин бизнесийн хамтын ажиллагааны талаар маш олон уулзалтыг ОХУ-тай хэд хэдэн удаа зохион байгуулсан. Үүнд ОХУ-аас олон төлөөлөл оролцсон. Үүгээрээ ОХУ-ын татварын бодлого, бизнес хөнгөлөлтийн талаар олон асуудлыг ярилцсан. Энэ маань хэрэгжээд ирвэл илүү үр дүнд хүрэх байхаа. Энэ бол Засгийн газрын хэмжээнд шийддэг асуудал” гэлээ.
Мөн хуралдаанд БОАЖГ-ын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Содхүү, “Орон нутаг судлал” гэсэн асуудлаар аймгийн Нэгдсэн музейн дарга Л.Бямбаа нар оролцож илтгэл мэдээлэл тавилаа. Энэ мэтчилэн илтгэгчдийн зүгээс Монгол Улс, Сэлэнгэ аймгийн түүхийн замнал дахь ОХУ-тай харилцаж байсан хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах боломжийг мэдээлэлдээ онцлон дурьдаж байв. Энэ үеэр түүхийн ухааны доктор, эрдэмтэн О.Батсайхан гуай, орчин үеийн монгол улсын үндэс суурь 1911 оноос тавигдсан, энд оросын хүчин зүйл их байсан тухай ярьсан юм. Тухайлбал 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн гадна дотны аялагчдын тэмдэглэлд Хиагтын хашаа болгонд монгол хүн амьдарч байсан. Анхны монгол хэлний тэнхим 1830 оны үед Хиагтад байгуулагдсан. Мөн олон монголч эрдэмтэд Хиагт хотоос төрсөн зэрэг монголтой холбоотой олон түүхийг гэрчилдэг ажээ. Мөн Хиагт хот нь цайны зам, худалдааны боомт хот байсан түүхтэй юм.
-Хоёрдугаар салбар хуралдаанаар гурван улсын эдийн засгийн коридорын асуудлаар хуучнаар цайны замын чиглээр.
-Гуравдугаар салбар хуралдаан нь хилийн бүс нутгуудын хил дамнасан хилийн муж улсуудын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын чиглэлээр илтгэл тавьсан байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албаны дарга Р.Өлзийбаатар:“-Хиагтын бүс нутгийн болон бүс нутгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, мөн татварын болон бусад хөнгөлөлтийг бүрэн эдлэх дүрэм журамтай. Эрхүү хотын олон эрдэмтэд энэ асуудлаар ярилцаж байна. Энэ хурал уулзалтын дараа манай улс орны эдийн засагт таатай орчин авч ирэх нь ойлгомжтой. Алтанбулаг чөлөөт бүсийн хувьд өнөөдөр Хиагт, Улан-Үд, Эрхүүгийн консулаар дамжин бизнесийн хамтын ажиллагааны талаар маш олон уулзалтыг ОХУ-тай хэд хэдэн удаа зохион байгуулсан. Үүнд ОХУ-аас олон төлөөлөл оролцсон. Үүгээрээ ОХУ-ын татварын бодлого, бизнес хөнгөлөлтийн талаар олон асуудлыг ярилцсан. Энэ маань хэрэгжээд ирвэл илүү үр дүнд хүрэх байхаа. Энэ бол Засгийн газрын хэмжээнд шийддэг асуудал” гэлээ.
Мөн хуралдаанд БОАЖГ-ын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Содхүү, “Орон нутаг судлал” гэсэн асуудлаар аймгийн Нэгдсэн музейн дарга Л.Бямбаа нар оролцож илтгэл мэдээлэл тавилаа. Энэ мэтчилэн илтгэгчдийн зүгээс Монгол Улс, Сэлэнгэ аймгийн түүхийн замнал дахь ОХУ-тай харилцаж байсан хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах боломжийг мэдээлэлдээ онцлон дурьдаж байв. Энэ үеэр түүхийн ухааны доктор, эрдэмтэн О.Батсайхан гуай, орчин үеийн монгол улсын үндэс суурь 1911 оноос тавигдсан, энд оросын хүчин зүйл их байсан тухай ярьсан юм. Тухайлбал 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн гадна дотны аялагчдын тэмдэглэлд Хиагтын хашаа болгонд монгол хүн амьдарч байсан. Анхны монгол хэлний тэнхим 1830 оны үед Хиагтад байгуулагдсан. Мөн олон монголч эрдэмтэд Хиагт хотоос төрсөн зэрэг монголтой холбоотой олон түүхийг гэрчилдэг ажээ. Мөн Хиагт хот нь цайны зам, худалдааны боомт хот байсан түүхтэй юм.
Сэлэнгэ аймаг хил орчмын бүс нутаг гэдэг голлох үүргээ биелүүлж байгаагийн нэг хэлбэр бол энэхүү наадам юм

Сэлэнгэ аймаг, Хиагтын район, Зэдийн аймаг, Закамск аймгуудын эв модны наадам болохын өмнө баярын хурал болсон юм. ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Хиагт хот үүсэн байгуулагдсаны 290, Хиагтын район байгуулагдсаны 95 жилийн түүхт ойн баярын хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд хөрш аймгийн удирдлагуудад баярын бэлгээ гардуулсан. Мөн энэхүү хуралд Сэлэнгэ аймгийн үе үеийн удирдлагууд урилгаар оролцлоо. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Үе үеийн аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нарыг урьж оролцууллаа. Эд нар маань өөрийнхөө засаглаж байсан цаг хугацаандаа ОХУ-тай, Хиагтын районтой хамтран ажиллаж, эв модны наадмыг зохион байгуулж, өндөр ач холбогдол өгч байсан хүмүүс. Сэлэнгэчүүд бид монгол орос хоёр орныг холбож байгаа хилийн аймаг гэдэг утгаараа хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа. Иймээс бид оросын анхан дүүс ялангуяа хөрш Буриад түмэндээ хүндэтгэлтэй хандаж, хамтын ажиллагаагаа гүн гүнзгий байлгах ёстой. Энэ маань монгол эх оронд маань тодорхой хэмжээний нэмэр болж, Сэлэнгэ аймаг маань өөрөө хилийн орчмын бүс нутаг гэдэг голлох үүргээ биелүүлж байгаагийн нэг хэлбэр болж байгаа юм. Ийм ч учраас аймгийн даргын санаачилгаар маш том бүрэлдэхүүнтэй бид оролцож байна гэлээ.
Хиагт хотыг үүсгэн байгуулагч түүхт хүний хөшөө сүндэрлэлээ

Орос-Монголын тэр дундаа Сэлэнгэ аймаг, Хиагтын районы хил орчмын иргэдийн уламжлалт түүхэн баяр “Эв модны наадам” энэ удаа “Кяхта” хот үүсэн байгуулагдсаны 290 жил, Хиагтын районы 95 жилийн ойн баяртай давхцаж байгааг дээр онцолсон. Энэхүү ойн хүрээнд Хиагт хотыг үндэслэгч Савва Владиславич Рагузинскийн дурсгалд зориулан босгосон хөшөөний нээлт боллоо. Энэхүү хөшөөний талаар түүхийн ШУ-ны доктор О.Батсайханаас сонирхон асуув. Тэрээр, 1727 онд байгуулж байсан Буурын гэрээ, Хиагтын гэрээг энд дурьдагдахгүй өнгөрч болохгүй. Энэхүү Хиагтын гэрээнд оросын талаас Савва Владиславич Рагузинский, монголын талаас манжийн эзэнт чин гүрний төлөөлөл Цэрэн гэдэг хүн оролцож гарын үсэг зурсан. Энэ гэрээ монгол манж хэлээр хийгдсэн байдаг юм. Угтаа бол энэ гэрээгээр манж чин гүрэн, орос улсын хооронд хил тогтоосон гэрээ. Үүний өмнө 1689 онд хийсэн Эрчүүгийн гэрээ бий. Үүгээр хоёр улсын хил Читийн жаахан цаана байсан. Үүгээр орос алс дорно дахинд газар нутгаа тэлсэн байдаг. Харин 1727 онд үндсэндээ Байгаль нуурын орчим байсан хилийг урагшлуулсан юм. Үүгээр орос монголын хооронд тогтоосон хилийн хязгаар. Энэ нь хожим сэргэсэн монгол, орос улс хоорондын хилийн хязгаар болон тогтжээ” хэмээсэн юм. Нэг талдаа гунигтай ч нөгөө талдаа баяртай энэхүү гэрээний үнэн түүхийг монголын ард түмэн мэдэж байх нь зүйтэй болов уу.
Ийнхүү Хиагт хотын нутгийн удирдлагын байрны өмнөх талбайд тус хотыг үүсгэн байгуулагч Савва Владиславич Рагузинскийд зориулсан хүндэтгэлийн хөшөө сүндэрлэлээ. Энэ үйл ажиллагаанд Хиагтын ард түмэн ихэд талархалтай байв.
Эв эеийн бэлэгдэл “Эв модны наадам”

“Эв модны баяр” наадам Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Буриад Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич нар хоёр улсын талд хадгалагдаж байдаг “Эв мод”-ыг эвээр нь нийлүүлж суурилуулснаар Хиагт хотын “Чемпион” цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор эхэлсэн юм.
Анх XIII зууны үед Орос, Монголын хил орчмын ардууд ахан дүүсийн баяр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй бөгөөд “Эв мод” гэж онцолсон нь Орос, Монголын хил орчмын иргэд уулзахдаа эвийг нь нийлүүлэн үздэг итгэмжлэлийн тэмдэгт мод юм. Ар, өвөр талд нь хоёр харуулын нэрийг монгол, орос үсгээр бичсэн байх бөгөөд уйгаржин монгол бичгээр “Орос-Монгол найрамдал орштугай” гэсэн сийлбэртэй. Хоёр модоо энэ л наадмаар нийлүүлэн ахан дүүсийн харилцаагаа сэргээн санаж нэгэндээ баяр хүргэдэг уламжлалтай.

“Эв модны наадам”-ын бас нэгэн сэтгэл догдлуулсан арга хэмжээ бол загвар зохион бүтээгчдийн дунд “Торгон угтахан”, охидын дунд “Үзэсгэлэн гоо”, урлагийнхны дунд эстрад болон ардын дуу, үндэсний хөгжим, спортынхны дунд буриад бөх, сур харвааны тэмцээнүүд байв. Сэлэнгэ аймаг энэ удаагийн наадмын урлагийн төрөлд хоёр алт, нэг мөнгөтэй ирж, Мандал сумын “Мөнгөн хараа” чуулга, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучид шилдгээ харууллаа. Мөн бөхийн барилдаанд манайхан нэг алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй ганзага дүүрэн байв. Түүнчлэн загвар зохион бүтээгчийн төрөлд С.Ариунаа гран при буюу алтан медаль хүртэж шилдгээ харуулж чадлаа. Монгол, Буриадын гоо бүсгүй “Дангина”-гаа шалгаруулах тэмцээн бол хамгийн өрсөлдөөнтэй хүчтэй тэмцээн байдаг. Хоёр талаас оролцож байгаа сайхан бүсгүйчүүд гадаад гоо үзэмжээс гадна авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлддөг жамтай. Энэ удаа тэргүүн байрын тэтмийг Хиагтын районы үзэсгэлэнт бүсгүй авсан бол удаах байранд Алтанбулаг сумын гоо охин Б.Бүжмаа шалгарлаа.

“Эв модны наадам”-ын буриад сурын харваанд нийт Монгол, Буриад нийлсэн 50 гаруй харваач цэц мэргэнээ уралдуулсан юм. Буриад сур харвааны нум нь эвэр элэгтэй, шөрмөсөн арлалтай юм байна. Бичэр нь харьцангуй богино, хайгуулгүй. Буриадууд сумаа сурч гэх ба сурыг даавуу, ноос, булигаа хийнэ. Харваач бүр хоёр сумтай оролцдог аж. Ингээд наадмын тэргүүн байрыг буриадын харваачид авлаа.
Энэхүү наадмын өдрүүдэд Хиагт хотын Лениний гудамжинд гар урлал, хоол хүнс, ахуй соёлыг харуулсан үзэсгэлэн яармаг болж, Хиагтын ард түмэн баян хуурынхаа хөг аялгуунд хөл нийлэн бүжиж, орос ардын дуугаар түрлэг өргөн мялаацгааж байв.

Өмнө нь урлаг соёлын арга хэмжээгээр дагнан явагддаг байсан эл уламжлалт наадам сүүлийн үед маш өргөн хүрээнд хоёр улсын жижиг дунд бизнес эрхлэгчид, хийж бүтээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын үзүүлбэрүүд, буриад бөх, сурын харваа, гоо охидын тэмцээн гэсэн өргөн цар хүрээнд зохион байгуулагддаг болсон юм. Энэ нь Буриад улс, Сэлэнгэ аймгийн эв найрамдал батжин бэхжиж, салбар бүрт хамтран ажиллах боломж бүрдсэнийг илүү тод томруун харуулж байгаагийн жишээ ажээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Уламжлалт эв модны наадмаараа бид эв найрамдлыг билэгдэж наадахаасаа гадна эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байна. Бид ОХУ-ын Буриад улстай ХАА, газар тариалан, МАА-н салбарт нэлээд түлхүү хамтран ажиллахаар болсон гэлээ.
Сэлэнгэ аймаг, Хиагтын аймаг нь хамтын ажиллагаагаа 1993 онд албажуулан хамтран ажиллах гэрээ

байгуулсанаас хойш хоёр талын нийгэм, эдийн засаг, ХАА-н салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн байна. Тухайлбал хоёр хөрш ялалтын баяр, эв модны наадам болон нийгэм соёлын олон талт арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж байгаа юм. Үүнийг хоёр талын иргэд, олон нийт ихэд хүсэн хүлээдэг, хамтдаа баярладаг болсон байна. Сэлэнгэчүүд Баянхан, Бүрэн Хаан, Дулаанхан, Дэлгэрхан, Товхонхан гэсэн таван уул нуруугаа сүслэн дээдэлж амьдардагтай нэгэн адил Буриад түмэн Бүрэнхаан, Хөхтхаан, Сартхаан, Түмэнхаан, Бархаан гэсэн таван хан уулаа мөн оройлон дээдэлж явдаг ажээ.

Уламжлалт энэ баяр наадамд Буриад улсын ерөнхийлөгч Алексей Цыденов, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Дархан-уул аймгийн засаг дарга С.Насанбат нарын албаны хүмүүсийн зэрэгцээ Хиагтын ахмадын хорооны дарга Очировын урилгаар Сэлэнгэ, Дархан-уул аймгийн ахмадууд оролцсон юм.
Наадмын хоёр өдөр Хиагтын тэнгэр хур бороогоо харамгүй хайрлаж, ангасан газрыг ёстой л нэг цангааг нь тайлтал дэвтээж байлаа. Асар сүүдрэвч хайх үзэгчид энд тэндгүй үзэгдэвч, наадамд оролцогч түмэн хур бороог үл тоон оногдсон үүргээ нэр төртэй, үнэнчээр гүйцэтгэж байв.
Ийнхүү хилийн аймгуудын иргэд, бие биендээ харилцан ашигтай үйл ажиллагаа явуулж, эвтэй байхыг чухалчилдаг “Эв модны наадам” уламжлалт найрсаг харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ шатанд гаргасан, дуутай хууртай, дурсамжтай өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Дараагийн “Эв модны наадам” хоёр жилийн дараа Монгол Улсын Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана.
Ч.Отгонцэцэг