Хүнсний ногооны үнэ ханш 500-700 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-06-26 15:39:36
Хөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далай ээж хүнсний захад хүнсний ногооны үнэ ханш өмнөх сараас 500-700 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хүнсний захад монгол лууван 3000, монгол төмс 2200, шар манжин 4500, хүрэн манжин 3000 төгрөгт хүрчээ. Мөн махны үнэ ханш 6500-8000 төгрөгний хооронд байгаа бол амьд хонь 120 мянган төгрөгнөөс доош үнэтэй худалдаалагдаж байна. Харин тараг, сүү элбэгшиж үнэ нь буурах хандлагатай байна гэж худалдаачид хэлж байлаа.

Б.Гантуяа 
相关新闻