Баян-Өлгийн 91 сурагч мөнгөн урамшуулал авах болзлыг хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-05 17:20:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-аас 2017 онын 12 дугаар сард "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталж, 700-аас дээш оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшид нь мөнгөн урамшуулал олгохоор журамласан юм. Тэгвэл уг шалгуурыг энэ жил 91 сурагч хангасан байна.

Тодруулж хэлбэл, дээрх хөтөлбөрт шалгалтаас 750-800 оноо авсан сурагчийг 450-500 мянган төгрөгөөр, бэлтгэсэн багшийг нь сурагч бүрд 150-200 мянган төгрөгөөр, 700-725 оноо авсан сурагчдыг цуваагаар  байр эзлүүлэн тус бүрийг нь 40000-50000 төгрөгөөр, 726-749 оноо авсан сурагчдыг 55000-65000 төгрөгөөр, бэлтгэсэн сурагч нь 700-725 оноо үзүүлсэн багшийг сурагч бүрт нь 25000 төгрөгөөр, сурагч нь 726-749 оноо үзүүлсэн багшийг сурагч бүрт 30000 төгрөгөөр тооцож тус тус урамшуулахаар заасан юм.

Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард болсон элсэлтийн ерөнхий шалгалтад тус аймгаас 1406 сурагч орсноос есөн хүүхэд 800 оноо, 34 хүүхэд 700-725 оноо, 26 хүүхэд 726-749 оноо, 22 хүүхэд 750-799 оноо авчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 24 хүүхдээр илүү үзүүлэлт юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр шалгалтаас өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарт олгох урамшууллыг тооцож, удахгүй олгох ажээ.  

 

Ө.Нурболат

相关新闻