Мөрөн сумын төвийг цэцгээр гоёж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-07-06 16:36:55
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс эко Мөрөн хот болгох зорилтын хүрээнд төвийн нийтийн эзэмшлийн талбайд үрслүүлсэн цэцэгнүүдийг суулгаж байна.
Цэцгийн үрсэлгээг өнгөрсөн хавар 3 сарын нэгнээс эхэлсэн бөгөөд эхний ээлжийн 4000 орчим цэцгийг хүүхдийн баяраас өмнө нийтийн эзэмшлийн талбайд суулгасан бол үлдсэн үрсэлгээг наадмаас өмнө гаргаснаар Мөрөн хотыг 14000 мянган цэцгээр гоёх ажээ. Өнгөрсөн жил 8000 цэцгийг нийтийн эзэмшлийн талбайд суулгаж байсан бол энэ жил 6000-аар нэмэгдүүлж гадна дотны аялагч жуулчид болон Хөвсгөлчүүддээ ая тухтай амрах зугаалах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор суулгаж байна.
Б.Гантуяа
 
相关新闻