Наадмын өдрүүдэд Баян-Өлгийн нутгаар бороогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-10 15:26:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгийчүүд үндэсний их баяр наадмаа энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тэмдэглэхээр бэлтгэж байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн урьдчилсан мэдээгээр тухайн өдрүүдэд бороо орохгүй, цаг агаар тогтуун байх төлөв ажиглагджээ.

Түүнчлэн энэ сарын 11-нээс 15-ны өдөр хүртэлх тав хоногийн урьдчилсан мэдээгээр хугацааны дунд үе болон сүүлчээр нутгийн ихэнх нутгаар түр зуурын бороо орохоор байна. Борооны өмнө салхи түр зуур 12-14 м/с-д хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, салхины хурд 5-10 м/с байх аж.

Тухайн хугацаанд агаарын температур шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Ө.Нурболат

相关新闻