Баян-Өлгийд баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг бүртгэгдээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгийчүүд тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
Наадмын үеэр Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангах зорилгоор нийт 128 алба хаагч явганаар болон авто машинаар эргүүл хийжээ.
Мөн иргэд, гадаадын жуулчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, 400 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тараан, 27 хүнийг ар гэр, асран хамгаалах хүнд нь хүлээлгэн өгсөн байна.
Ө.Нурболат