"Динозавр бидний бахархал" сургалтыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Монголын динозавр судлалын хүрээлэн" ТББ-аас Өмнөговь аймгийн Буянт хотхон хүүхдийн зусланд амарч байгаа 100 гаруй хүүхдэд "Динозавр бидний бахархал" сургалтыг зохион байгуулж байна.
Өмнөговь аймаг динозаврын олдвор үүх түүх ихтэй нутаг. Уг байгууллага нь анх 2015 онд динозаврын анхны олдвор олдсон Булган сумын Баянзагт сургалт арга хэмжээгээ зохион байгуулж байсан ажээ. Дөрөв дэх жилдээ динозаврын нүүдлийн музей, сургалтыг Өмнөговь аймагт тэд ийнхүү гурван өдөр хийх юм. Говь нутгийн үнэт өв соёлын нэг динозаврын олдвор түүний түүхийг сурагч хүүхдэд мэдлэг болгон олгож буйгаараа өв соёлоо танин мэдэх, хадгалан хамгаалахад суралцсан үр дүнтэй сургалт болж байна гэж хүүхдүүд хэлж байна.
Дашрамд дуулгахад Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Динозаврын музейг судалгааны төвийн хамт байгуулахаар ажиллаж байна. Одоогоор судалгаа шинжилгээний шатандаа яваа аж. Энэхүү динозаврын музейг байгуулснаар говь нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах, улмаар түүх соёлын өвөө сурталчлан таниулах томоохон ажил болно гэж үзэж байна.

Д.Мишигсүрэн