Гэр цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-21 10:25:39
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч  Ш.Баянбат Цагаан уул заставын гэр цэцэрлэгт хувиасаа хөрөнгө оруулалт хийлээ. 
Хилийн цэргийн 0131-р анги Цагаан уулын заставын гэр цэцэрлэгийн тохижилтод тэрээр  4.5 сая төгрөгөөр тохижуулан, тоног төхөөрөмж, тоглоом олгосныг хүлээлгэн өгсөн байна.
Хилийн заставт байгаа хүүхдүүд аав ээжийгээ дагаж алслагдсан газарт боловсролоос хол байх нь элбэг байдаг билээ. Хэдийгээр тэдэнд гэр цэцэрлэг үйлчилдэг ч тохижилт нь тийм ч хүрэлцээтэй байдаггүй. Тиймээс дээрх хөрөнгө оруулалтыг өөрийнхөө сонгогдсон тойргийн заставт хийснээр хилчид хүүхэд багачуудаа тохилог гэр цэцэрлэгт хамруулан тайван амгалан, санаа зовох зүйлгүй ажлаа хийж, хилээ манах боломж бий болголоо. Цагаан-Уулын заставт цэцэрлэгийн насны найман хүүхэд байдаг ажээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻