Хүүхдийн сувилал үйл ажиллагаа эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-21 17:09:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн сувиллыг аймгийн Улаан загалмайн хороог түшиглэн ажиллуулж байна. Эх хүүхдийн эрүүл мэнд хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж, тодорхой үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү хүүхдийн сувилал юм.
Уг сувилалд зорилтот бүлгийн 6 сараас 2 ой хүртэлх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй амрааж, эрүүл мэндийн түвшинг тодорхойлж, өсөлт хөгжлийг хэвийн болгох сувилал эмчилгээг хийж байна.
Мөн эцэг эхчүүдэд хүүхдээ зөв асрах, эрүүл мэндийн боловсрол олгох онол дадлагын сургалт зохион байгуулж байгаа юм. Бумбарай нэртэй уг хүүхдийн сувилал нэг ээлжиндээ 15 хүүхдийг, 10 хоногийн хугацаатай авч сувилах ба 3 ээлжээр нийт 45 хүүхдийг хамруулахаар эхний ээлжээ аван ажиллаж байна.

Д.Мишигсүрэн

相关新闻