Үерийн улмаас хот хоорондын зам эвдэрч зорчигч тээврийн автобус саатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр усархаг аадар бороо орсны улмаас хот хоорондын зам эдвэрч Улаанбаатар хотоос гарсан зорчигч тээврийн автобус саатжээ.
Тус сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргалаас энэ талаар тодруулахад "Сумаас 50 км орчимд Гавилууд багийн нутагт үеийн улмаас замаар том оврын автобус явах боломжгүй боломжгүй болсон мэдээг авсан. Өнөөдөр өглөө Улаанбаатар хот руу явах автобусыг тухайн газарт хүргэж Ханбогдоос хот явах гэж байгаа 20 гаруй хүнийг гол гаталган, хотоос ирсэн 39 хүнийг мөн гол гаталган ажиллалаа. Усархаг бороо их хэмжээгээр орсны улмаас ойролцоо хоёр голоор үерийн ус бууж ийнхүү замын эвдрэл их гарсан байна" гэлээ.
Мөн сумын төвд үер буусан, гэхдээ хохирол их гараагүй байна. Өнөөдөр сумын төвөөр үерийн ус нэвтрэх шугам, шуудууг сэргээн засварлаж байгаа ажээ. Харин тус сумын Хайран багийн нутагт байх Гашуун сухайт боомтын наад тал Цагаан хадны сууринд тогтсон усыг Оюутолгой ХХК-ийн онцгой байдал, аюулгүй ажиллагааны хэлтсийнхэн шуурхайн ажиллан шавхаад байгаа юм байна. Усыг зайлуулсан газруудыг эгшихээр ариутгалын ажлыг хийх ажээ.

Д.Мишигсүрэн