Сэлэнгэ аймаг уул уурхайн хяналтанд дрон ашиглана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. МХЕГ-ын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас Сэлэнгэ аймгийн МХГ-т орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дрон, тусгай зориулалтын программын хамт хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын МХЕГ-т Швейцарийн хөгжлийн агентлагаас бичил болон хууль бус уул уурхайн хяналтын үйл ажиллагаанд зориулан өгсөн энэхүү дроныг Төв, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус өгсөн. Учир нь эдгээр аймгуудад хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил их байдаг аж. Иймээс уг дроныг ашигласнаар хууль бус үйл ажиллагааг хянах, баримтжуулах, авсан зургийг тусгай программд оруулан эвдэрсэн газрын талбайн хэмжээг тооцоход дөхөм болох гэнэ.
Цаашлаад уг дроныг зөвхөн хууль бус ашигт малтмал олборлолт гэхгүйгээр зохих зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд талбайгаа хэтрүүлсэн эсэхийг шалгах, мөн хулгайн мод, ан зэрэг хууль бус үйлдлүүдтэй ч тэмцэхэд ашиглах боломжтой ажээ.

Ч.Отгонцэцэг