ТИКА Сэлэнгэ аймгийн Шаамар, Хүдэр сумдтай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-26 12:21:31
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-тай Сэлэнгэ аймгийн Шаамар, Хүдэр сумд хамтран ажиллахаар боллоо.
Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдон ирж буй ноён Эмрах Устаомер тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүлээн авч уулзсан байна. Уулзалтын хүрээнд ТИКА-гийн шугамаар мал аж ахуй, газар тариалан зэрэг өрхийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Туркээс сургагч багш нарыг авчрах, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх асуудлуудаар ярилцсан аж. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн аж ахуй эрхлэгчдэд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад менежментийн зөвлөгөө, тусламж үзүүлэх тал дээр анхаарч ажиллахаар болсон байна. Мөн түүнчлэн Хүдэр сумын эмнэлгийн барилга байгууламжийг засах, шинэчлэх ажлуудыг ч давхар хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻