Насан туршийн боловсролоор дамжуулан амьдрах ухаанд сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-08-06 18:58:01

Завхан/МОНЦАМЭ/.Завханд Насан туршийн боловсролын 25 нэгжээр дамжуулан хагас жилийн байдлаар таван чиглэлийн сургалтыг 113 иргэнд хийжээ.
Сургалтаар иргэдэд амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол –экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун-төлөвшлийн боловсрол олгож, авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд гэхчлэн 13 төрлийн хичээл заажээ.
Харин ”Сайн эцэг эх“ сургалтанд дөрвөн сумын 350 иргэн хамрагджээ. Энэ сургалтаар эрүүл зөв амьдрах арга ухаан, гэр бүл төлөвлөлт,  хүүхэдтэй ажиллах арга зүй,  өөртөө итгэх итгэлтэй болгох, хувийн ухамсар эзэмшүүлэх, хүүхдийн хүмүүжил, сайн эцэг эхийн үүрэг оролцоо, хүүхдээ хэрхэн зөв зан чанарт сургаж  хүмүүжүүлэх хүүхэдтэйгээ ажиллах арга зүйг эзэмшүүлжээ. Мөн сургууль завсардсан хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулж, аймгийн  хэмжээнд 485 хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг аймгийн насан туршийн боловролын төв, сумдын насан туршийн боловсролын нэгжүүд журмын дагуу зохион байгуулан ажиллаж байна хэмээн Завхан аймгийн БСУГ-ын насан туршийн боловсролын мэргэжилтэн хэллээ.

Б.Мягмарсүрэн


相关新闻