Азийн наадмын 3х3 сагсанбөмбөгийн тоглолт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын 3x3 сагсанбөмбөгийн тэмцээн өнөөдөр Жакарта хотноо эхэлж Монголын эрэгтэй баг 2, эмэгтэй баг нэг тоглолт хийлээ.

Манай эрэгтэй сагсанбөмбөгчид Тайванийн багт 15:19-өөр хожигдсон бол Бангладешийн багийг 17:13-аар хожлоо.

Харин эмэгтэй баг Японы шигшээ багтай тоглож 1:22-оор хожигдсон юм. Тус тэмцээний медальтнууд энэ сарын 26-ны өдөр тодорно.

Д.Өлзий
Ulaanbaatar