“Өвөрмонгол амт” хоолны өдөрлөг үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүд “Новотел” зочид буудалд “Өвөрмонгол амт” хоолны өдөрлөгөөр үргэлжилж байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү өдөрлөгөөр Хөх хотын таван одтой “Өвөрмонгол” зочид буудлын шилдэг зургаан тогооч тус орны 30 гаруй нэр төрлийн хоолоор иргэдэд үйлчилж буй юм.

Энэ үеэр “Өвөрмонгол амт” хоолны өдөрлөгийн зохион байгуулагч Д.Ангир, “ӨМӨЗО-ы 1.1 сая хавтгай дөрвөлжин км газар нутагт 55 үндэстэн оршин сууж байна. Тиймдээ ч үндэстэн бүр өөр өөрийн онцлогийг шингээсэн хоол хийдэг. Тухайлбал, манай орны зүүн бүсийн иргэд хээрийн ногоо, мөөгийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол дунд хэсэгт мал аж ахуй түлхүү хөгжсөн. Харин баруун хэсгээр газар тариалан өндөр хөгжилтэй. Тиймээс энэхүү өдөрлөгөөр бүс нутаг бүрийн онцлогийг шингээсэн хоолыг Монгол түмэнд амтлуулах зорилго тавьж байна” гэлээ.

Иргэд 38 мянган төгрөгөөр дээрх 30 гаруй нэр төрлийн хоолыг амтлах боломжтой юм.
Ч.Ариунболд