Газар тариалангийн нутгаар өнөө шөнө 0-5 хэм хүрч цочир хүйтрэхийг анхаарууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ойрын хоёр хоногт нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Мөн өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
1517 days