Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлнэ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын уул уурхайн салбар болон бусад аж үйлдвэрийн салбарт ажилтан хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам АНУ-ын Хөдөлмөрийн яамтай хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
32 days