Тавантолгойн нүүрсийг чингэлгээр хэрэглэгчид хүргэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгойн
нүүрсийг уурхайгаас Цагаан хадны Гаалийн хяналтын бүс хүртэл, түүнээс
цааш Гашуунсухайт-Ганц мод боомт чиглэлд авто замаар хэд хэдэн
дамжлагатай тээвэрлэж ирсэн. Гэвч задгай тэвшин дээрх нүүрсийг ачиж,
буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 кг нүүрс хорогддог. Энэхүү
хорогдлыг багасгаж, нүүрсийг уурхайгаас шууд хэрэглэгчид хүргэх
зорилготой "Чингэлэгт нүүрс тээвэрлэлт"-ийн нээлт энэ сарын 4-ний өдөр
Тавантолгой- Гашуунсухайт авто замын 30 дахь км-т боллоо.
1633 days