Б.Ганхуяг: ОХУ руу шинэ гарц нээж, Владивостокоор дамжуулан нүүрсээ борлуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр мэдээлэл хийсэн "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдэхдээ, "Бид борлуулалтын шинэ гарц бий болгохоор ажиллаж, ОХУ руу гарц нээж, Владивостокоор дамжуулан нүүрсээ борлуулна. Үүний тулд уурхайгаас Чойр хүртэл нүүрсээ тээвэрлэн, худалдан авагч тал Чойроос цааших тээвэрлэлтийг хариуцах юм. Ингэж байж худалдан авалт тасралтгүй явагдах боломж бүрдэнэ” гэв.
2333 days