Японоор аялсан БНСУ-ын жуулчдын тоо буурчээ
ТОКИО. /Kyodo/. Түүхэн болон худалдааны маргаан даамжирсантай холбоотойгоор Японоор аялсан БНСУ-ын жуулчдын тоо ихээхэн буурчээ. Уг үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад наймдугаар сард 48, есдүгээр сард 60 орчим хувиар буурсан гэж Японы Засгийн газрын мэдээлэлд дурджээ.
2115 days