Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнав
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр иргэдтэй хийсэн уулзалтынхаа дараа Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-г Дорнод аймгийн туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө. Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголын төр, ард түмний хүндэтгэлийг Дорнодчууд Та бүхэнд өөрийн биеэр ирж уламжиллаа. Дорнодчуудад үеийн үед дуурсагдах гайхамшигтай сайхан баяр, түүхэн өдөр тохиож байна. Та бүхний үеийн үед улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын төлөө зүтгэж ирсэн нөр их хичээл зүтгэлийг Монголын төр үнэлж, дээдийн дээд хүндэтгэлээ үзүүлж байна” хэмээн онцоллоо.
3004 days