АРХАНГАЙ: Эрдэнэбулган сумын хоёр багш англи хэлний хөтөлбөрт хамрагдлаа
Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад харилцааны яам, Филиппин Улсын Техникийн хамтын ажиллагааны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Манилагийн их сургуулийн англи хэлний хөтөлбөрт УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн дэмжлэгээр Эрдэнэбулган сумын нэг, гуравдугаар сургуулийн гадаад хэлний багш Р.Мөнхтуяа, Б.Нямсүрэн нар хамрагдаад иржээ.
5 days