ДУНДГОВЬ: Малын тоогоор Эрдэнэдалай сум тэргүүлж байна
Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2023 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.6 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс 43.7 мянган тэмээ, 43.7 мянган адуу, 85.5 мянган үхэр, 1759.4 мянган хонь, 1576.9 мянган ямаа тоолуулсан байна.
563 days