Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв
Москва /МОНЦАМЭ/. Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын XXI нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны хүмүүс Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө.
2640 days