С.В.Лавров: Евразийн их түншлэлээр Монгол Улсад олон боломж гарч ирнэ
Москва /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Москва хотноо хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, 2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол, Оросын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн бодит хэрэгжилт болон бүс нутаг, олон улсад тулгамдаад буй асуудлыг хөндөн ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд хоёр орны ГХЯ-ны сайд нар хэвлэлийн бага хурал хийв.
2563 days