“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хиймэл оюун ухааны талаар хэлэлцэнэ
ТОКИО. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар Японы Такасаки хотноо бямба гарагт эхлэх уулзалтынхаа үеэр хиймэл оюун ухааны эрсдэл, сорилтуудын талаар хэлэлцэнэ. "ChatGPT" зэрэг программуудын хэрэглээ өсөж, хил дамнасан мэдээлэл солилцох талаар мэтгэлцээн ширүүсэж байгаа үед сайд нар энэ асуудлыг хэлэлцэх гэж байна.
606 days