ИНФОГРАФИК
Эдгэрсэн хүний тоо 73 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 101 сая 448 мянга давж, эдгэрсэн хүний тоо 73 сая 339 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Халдвараар нас барсан хүний тоо 2.1 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 100 сая 824 мянга давж, эдгэрсэн хүний тоо 72 сая 839 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Коронавирусны халдвар авсан хүний тоо 100 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 100 сая 282 мянга давж, эдгэрсэн хүний тоо 72 сая 290 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Халдвар авсан хүний тоо 92 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 92 сая 022 мянга давж, эдгэрсэн хүний тоо 65 сая 865 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Халдвар илэрсэн улс орны тоо 219 боллоо

ВАШИНГТОН. /Worldometers/. “COVID-19” халдвар Микронезийн арлуудад шинээр бүртгэгдэж, халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орон, нутаг дэвсгэрийн тоо 219 боллоо.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

“COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 90 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 90 сая 702 мянга давж, эдгэрсэн хүний тоо 64 сая 825 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Халдвар авсан хүний тоо 88 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 88 сая 459 мянга давж, эдгэрсэн хүний тоо 63 сая 595 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 260 мянга давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 87 сая 672 мянга давж, эдгэрсэн хүний тоо 63 сая 157 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Нэг өдөрт 683 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 86 сая 834 мянга давж, эдгэрсэн хүний тоо 61 сая 533 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Их Британид өдөрт бүртгэгдсэн халдварын тоо 58 мянга давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 86 сая 102 мянга давж, эдгэрсэн хүний тоо 61 сая 055 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

“COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 85 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 85 сая 509 мянга давж, эдгэрсэн хүний тоо 60 сая 476 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Эдгэрсэн хүний тоо 60 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 84 сая 978 мянга давж, эдгэрсэн хүний тоо 60 сая 095 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

АНУ-д халдвар авсан хүний тоо 20 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 83 сая 067 мянга давж, эдгэрсэн хүний тоо 58 сая 868 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Халдвар авсан хүний тоо 82 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 82 сая 327 мянга давж, эдгэрсэн хүний тоо 58 сая 338 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

ОХУ-д халдвар авсан хүний тоо 3 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 81 сая 142 мянга давж, эдгэрсэн хүний тоо 57 сая 291 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Халдвар авсан хүний тоо 80 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 80 сая 206 мянга давж, эдгэрсэн хүний тоо 56 сая 471 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Нэг өдөрт 665 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 79 сая 729 мянга давж, эдгэрсэн хүний тоо 56 сая 126 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

"COVID-19" халдвараар нэг өдөрт 13.429 хүн нас баржээ

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 79 сая 057 мянга давж, эдгэрсэн хүний тоо 55 сая 648 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Эдгэрсэн хүний тоо 55 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 78 сая 366 мянга давж, эдгэрсэн хүний тоо 54 сая 128 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

ДЭЛХИЙ ДАХИНАА 2020 ОНД

УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Улиран одож буй 2020 онд дэлхий дахины анхаарлын төвд байсан 10 гол үйл явдлыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг онцолж байна.


1.      АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Байден уу, Трамп уу?

    АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль боллоо. Энэхүү сонгуульд Бүгд Найрамдах намаас АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нар өрсөлдөв.


    Сонгуульд ялалт байгуулахын тулд нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах ёстойгоос Ж.Байден 306, Д.Трамп 232 санал авсан билээ. 12 дугаар сарын 14-нд болсон сонгогчдын коллегийн санал хураалтаар Жо Байден 306 санал аван ялалтаа баталгаажуулсан боловч Дональд Трамп одоогоор ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Санал хураалтын дүнг АНУ-ын Конгресс нэгдүгээр сарын 6-нд батлах ёстой юм.


    Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль цар тахал дэгдсэн үед болсонтой холбоотойгоор саналаа урьдчилан өгсөн хүний тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд /100 сая/ хүрсний зэрэгцээ Ж.Байденд саналаа өгсөн сонгогчийн тоо 80 сая давсан нь түүхэнд бичигдэх өндөр үзүүлэлт болжээ.


2.      Хонконг: Шүүмжлэл дагуулсан хууль

    БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг батлав.


    Хонконгийн оршин суугчид төдийгүй барууны орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан энэхүү шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлүүдэд хариуцлага ногдуулах зорилготой. Хуулийн төсөл батлагдсанаар Хятадын эрх баригчид өнгөрсөн оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл үймээн самуун дэгдээж, Хонконгийн эдийн засагт хохирол учруулсан хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг таслан зогсоох боломжтой болсон үзэж байгаа юм.


3.      Халуун цэг-Уулын Карабах

    Армени, Азербайжан улсуудын гол маргаан болсоор ирсэн Уулын Карабахын төлөөх сөргөлдөөн энэ онд дахин эхлэв.

    

   Олон улсын оролцоотой хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх оролдлогууд үр дүнд хүрэхгүй байсаар 9 дүгээр сарын 27-ны өдөр мөргөлдөөн эхэлсэн юм. Улмаар удаа дараа гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч талууд тохиролцоогоо зөрчсөөр байсан бөгөөд 11 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ, Азербайжан, Арменийн удирдагчид байлдааны ажиллагааг зогсоох талаар хамтарсан мэдэгдэл гаргаснаар байдал тогтворжсон. Мөн ОХУ-ын энхийг сахиулагчид маргаантай бүс нутагт хяналт тавихаар болсон юм.


    Уулын Карабахад болсон зэвсэгт мөргөлдөөнийг цэргийн шинжээчид “дронуудын дайн” гэж нэрлэсэн нь өнөө үед байлдааны ажиллагааны арга тактик эрс өөрчлөгдсөнийг харуулав.


 4.      Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал: Коронавирус ба вакцин

    БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод энэ оны эхээр Ковид-19 халдвар анх дэгдэж, улмаар дэлхий дахинд тархсан билээ. ДЭМБ 3-р сарын 11-нд Ковид-19-ийг цар тахал хэмээн зарласан юм.


    Өнөөдөр уг вирус дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт тархаж, нийт 77 сая гаруй хүн халдвар авч, 1.7 сая хүн нас бараад байна. Энэ вирус дэгдсэнээс хойш олон улс орон вакцин гарган авахаар ажилласан билээ. Тэдний дундаас гурван вакцин туршилтын явцад өндөр үр дүнг үзүүлж, олон улсад нийлүүлэхэд бэлэн болоод байна. Нэгт, 150 жилийн түүхтэй америкийн “PFIZER” компанийн /BNT162B2/ вакцин 95 хувийн үр дүнг үзүүлжээ. Хоёрт, биотехнологийн салбарт 10-хан жил үйл ажиллагаа явуулж буй “MODERNA” компанийн вакцин 94.5 үр дүн үзүүлэв. Гуравт, ОХУ-ын “Спутник v” вакцин “COVID-19”-ээс 92 хувийн үр дүнтэй хамгаална гэдгийг албан ёсоор мэдэгдээд байгаа. Дэлхийг хамарсан цар тахлыг дарахад энэ гурван вакцин тус болно гэдэгт олон улс найдаж, хүлээж байна.


5.      Бейрут: Тоомжиргүй хандлага, том дэлбэрэлт

    Ливаны Бейрут хотын боомтод 2020 оны 8 дугаар сарын 4-нд хүчтэй дэлбэрэлт болж, томоохон гамшиг дагуулсан юм. Дэлбэрэлтийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 6 мянга орчим хүн шархдаж, 300 мянга орчим хүн орон гэргүй болсон.


    Мөнгөн дүнгээр 10-15 тэрбум ам.долларын хохирол учруулсан энэ дэлбэрэлтийг атомын бөмбөг байж магадгүй гэх цуу яриа хүртэл гарсан юм. Үнэн хэрэгтээ хууль бусаар хил давуулан наймаалах гэж байсан 2700 тонн аммонийн нитратыг 2013 онд “Rhosus” хөлөг онгоцноос хурааж, устгахаар боомтын агуулахад хадгалж байсан нь уг гамшгийн гол шалтгаан байжээ. Өөрөөр хэлбэл ажил хариуцсан хүмүүсийн цалгар назгай, хайнга хандлага нь ийм эмгэнэлт явдалд хүргэж, Ливаны нийслэл хотыг сүйрүүлсэн гэж эрх баригчид үзэж байгаа юм.


 6.      Black Lives Matter: Олон сая хүнийг нэгтгэсэн хөдөлгөөн

    Африк гаралтай америк иргэн Жорж Флойд тавдугаар сарын 25-нд цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш АНУ-д төдийгүй дэлхийн олон оронд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаа нарын гэм буруутай үйлдлийг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлсэн юм. Мөн жагсагчид сүүлийн жилүүдэд цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьст иргэдийн дурсгалыг хүндэтгэж, тэдний өмнөөс дуу хоолойгоо өргөх болов. АНУ-д гэхэд “Black Lives Matter”-ын жагсаалд энэ онд 15-26 сая хүн оролцсоноор АНУ-ын түүхэн дэх хамгийн том хөдөлгөөнүүдийн нэг боллоо. Мөн дэлхийн томоохон компаниуд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулж эхэлсэн нь уг хөдөлгөөний гол ололт байв.


 7.      Саран дээр мандсан 2 дахь далбаа Хятадынх

    БНХАУ саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь, сарнаас хөрсний дээж авч ирсэн 3 дахь орон боллоо.


   Хятадын “Чанъэ-5” аппарат сарнаас чулуулгийн сорьцыг аван хөөрөхийнхөө өмнө далбааг байрлуулсан гэрэл зургийг авсан байна. Мөн хөлгийн капсул ӨМӨЗО-ны нутагт сарны хөрсний 2 кг дээжтэй амжилттай газарджээ. Ингэснээр Хятад 44 жилийн дараа дэлхийд сарнаас хөрсний дээж авч ирсэн 3 дахь орон боллоо. БНХАУ-ын төрийн далбаа нь хоёр метр урт, 90 сантиметр өргөн, нэг килограмм орчим жинтэйгээс гадна хүйтэн температурт тэсвэртэй гэх мэт хамгаалалттай ажээ. АНУ 51 жилийн өмнө буюу 1969 онд “Аполло 11” даалгаврын үеэр саран дээр анх далбаагаа мандуулж байсан билээ.


 8.      Нярайг аварсан шинэ мэс засал

    Японы Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үндэсний төвийн ажилтнууд түүхэнд анх удаа дөнгөж төрсөн нярайн элгэнд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.


    Бодисын солилцооны төрөлхийн эмгэгтэй төрсөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг боловч энэ мэс заслыг зөвхөн гурваас дээш сартайд нь хийдэг байна. Харин Японы мэргэжилтнүүд  6 хоногтой нярайн элгэнд 190 сая үүдэл эс шилжүүлэн суулгаж, хүүхдийн дотор эрхтний аммиак задлах үйл ажиллагааг сэргээж чадсан байна. Энэхүү аргыг цаашид өвчтөнүүдийн дунд улам өргөжүүлэх зорилгоор клиник туршилтыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.


9.      Олон улсын шагналыг хамсан “Шимэгч”

    БНСУ-ын кино найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” уран сайхны кино Оскарын дөрвөн төрөлд шагнал хүртсэн нь яахын аргагүй энэ оны соёл урлагийн салбарт тохиосон онцлох үйл явдал байв.


    Уг кино Оскарын наадмын дээд шагнал болох “Шилдэг кино” шагналыг хүртсэн анхны гадаад кино болсон төдийгүй “Гадаад хэл дээрх шилдэг кино”, “Шилдэг зохиол”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртсэн юм. Оскарын шагнал хүртэхээсээ өмнө эмгэнэлт инээдмийн “Шимэгч” кино олон улсын 57 кино наадмаас 55 шагнал хүртсэн байна.  Тийнхүү “Шимэгч” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн нь төрөл бүрийн үзэгч, кино шүүмжлэгчдэд таалагдсаныг батлан харуулсан явдал болсон юм.


 10.  Дайнаас өөр шалтгаанаар хойшлогдсон анхны Олимп

    Энэ онд Японы Токио хотноо болох байсан Олимпын наадам цар тахлын улмаас хойшлогдож, 2021 оны 7 дугаар сарын 23-нд эхлэхээр болсон нь оны онцлох үйл явдлуудын нэг байв.


    Учир нь Олимпын наадам дайнаас бусад ямар ч тохиолдолд хойшлогдож эсвэл цуцлагдаж байгаагүй юм. Дэлхийн I болон II дайны үед 1916, 1940, 1944 оны Олимпын наадмыг цуцалж байсан бол 1980, 1984 оны наадамд олон улс орон Хүйтэн дайны улмаас оролцолгүй өнжсөн түүхтэй.