Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зургаан явган зорчигчийг торгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн явган зорчигчид тавих торгуулийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан, зам дээр аюултай, саадтай байдал үүсгэсэн нөхцөлд хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээний 10 хувь буюу 19200 төгрөгөөр торгоно гэсэн заалт бий.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Замын цагдаагийн албан хаагч эргүүл хийж байх явцад зөрчил гаргасан зургаан хүн торгуулаад байна. Явган зорчигчийг торгох гэхээр биедээ бичиг баримт байхгүй, овог нэрээ буруу хэлэх зэрэг асуудал гарч байгааг тус албанаас хэлж байлаа.
Авто замын ноцтой осол, гэмтэл 11 сарын дунд үеэс хойш харьцангүй буурсан бөгөөд нийт дүнгээр авч үзэхэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 5 хэргээр буюу 8,4х хувиар буурсан гэх үзүүлэлттэй байна.
Б.Батчимэг