ӨВӨРХАНГАЙ: Чингисийн гавьяаны одон тэмдгийг музейд хадгалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Чингисийн гавьяаны одон тэмдэг нэртэй түүхийн өв аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй.
Уг тэмдэг нь ар талдаа монгол, хятад бичигтэй. Бичээс нь "Богд Чингис хааны долоон зуун гучин дөрвөн оны есөн сарын нэгэн", "Эхлэн байгуулсан гавьяа зүтгэлийн тэмдэг" гэх утгатай байна.

Энэ тэмдгийг Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагч Дэ ван буюу Дэмчигдонров үед 1939 онд гаргасан тэмдэг гэж үздэг. Дэ ван нь1938 онд Чингис хааны тооллоор зоос гаргаж байжээ.
Тэмдгийг Зүүнбаян-Улаан сумын Дийжин гэх хүн 1960 онд музейн сан хөмрөгт өгсөн байна.
Ulaanbaatar