Маргааш “Болор цом” эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-11 14:12:53

Дундговь аймгийн “Болор цом” яруу найргийн наадам маргааш Мандалговь хотод эхэлнэ.

Энэ жилийн “Болор цом” наадмыг Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт С. Дашдооровын мэндэлсний 80 жилийн ойд зориулан, түүний нэрэмжит болгон зохион байгуулах юм. Наадамд оролцох яруу найрагчид өнөөдрөөс зохион байгуулах ажлын хэсэгт бүртгүүлж эхэлжээ.

Яруу найрагчид 3 даваанд шүлгээ унших юм байна. Эхний шатанд С. Дашдооровын төрж өссөн нутаг, уул ус, нутгийн ард түмний амьдрал ахуй болон зохиол бүтээлд нь зориулсан, нэр зохиолчид хүндэтгэл үзүүлсэн шүлгээрээ  өрсөлдөнө. Харин хоёр, гуравдугаар шатанд яруу найрагчид чөлөөт сэдвээр бичсэн шүлгээ унших юм байна.

Энэ удаагийн “Болор цом”- ыг аймгийн Засаг дарга санхүүгээр дэмжиж, зохион байгуулах ажлын хэсгийг томилоод байгаа ажээ.

Related news