Шатахууны үнэ 80-230 төгрөгөөр буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 10:40:32

2015 оны 12 сарын 13-ны өдрөөс эхлэн  Зүүн бүсийн аймгуудад шатахууны үнэ буурч байгааг албан ёсоор мэдэгдлээ.

Үүнтэй холбогдуулан Зам тээврийн сайд М. Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г. Өлзийбүрэн нарын хүмүүс зүүн аймгуудад ажиллаж “Алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг төвийн бүсийн шатахууны үнэтэй ойролцоо түвшинд хүргэх” арга хэмжээнд оролцлоо.

Сүхбаатар аймгийн тухайд шатанхууны үнэ төрөл тус бүр дээрээ 80-230 төгрөгөөр буурч байна. Тухайлбал: АИ92 автобензин 230 төгрөгөөр буурч 1690, АИ 80 бензин 80 төгрөгөөр буурч 1580,  дизель түлш 130 төгрөгөөр буурч 1820 төгрөг боллоо. Харин сумдын тухайд хол ойроос шалтгаалан дээрх үнээс 20-30 төгрөгөөр илүү худалдаалах юм.

Т.Одончимэг

Related news