Аймгийн хөгжлийн сангийн хөрөнгийг буруу зарцуулсан зөрчил илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 11:53:45

Дорнод аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2015 онд баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу аймгийн хөгжлийн сан, болон ЗДНС-гийн зарцуулалтад шалгалт хийж, Хөгжлийн сан хяналтгүй хариуцлаггүй зарцуулагдаж байгааг тогтоожээ.

Тодруулбал тус сангийн зарцуулалт бүрдүүлэлт нь хууль зөрчсөн, Засаг даргын нөөцийн сангаас зориулалтын бус зүйл зарцуулсан зэрэг олон зөрчил илэрчээ. Ганцхан жишээ дурдахад “Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргана” гэсэн заалтуудыг зөрчин 60,2 сая төгрөгийг хандиваас илүү, 10,6 сая төгрөгийг захирамж, шийдвэргүйгээр тус тус шилжүүлэн зарцуулсан байна. Аймаг хөгжлийн сангийн мөнгө нь хүний хөгжилд зориулах учиртай хөрөнгө байдаг. Гэтэл аймгийн удирдлагууд баяр наадам, тэмдэглэлт ой зэрэгт ихэнх хөрөнгийг зарцуулсан байна. Мөн төсвөөс санхүүжүүлэх бүрэн бололцоотой төсөл арга хэмжээнүүдэд аймаг хөгжлийн сангаас мөнгө гаргасан нь хуульд заасан тодорхой заалтуудыг зөрчсөн байжээ.

Ийнхүү Дорнод аймгийн Хөгжлийн сан болоод засаг даргын нөөцийн сангийн хөрөнгө хараа хяналт сул зарцуулагдаж байгааг албаныхан тогтоолоо. Мөн дээр нь Засаг даргын зөвлөл гээч нь ямарч хариуцлаггүй сулхан ажилладаг нь үүнээс харагдаж байгаа юм.  

Б.Туяа

 

Related news
Comments