ДОРНОД: Зүүн бүсийн эдийн засагт ХАА-н салбар чухал нөлөөтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 6
/МОНЦАМЭ/. Зүүн бүсийн ДНБ-ий 42.4 хувийг ХАА-н салбар эзэлдэг нь улсын
дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм. Харин 24.1 хувийг аж үйлдвэр, барилга, 28.6
хувийг үйлчилгээний салбар эзэлдэг.
Зүүн бүс нутаг 286 мянган хавтгай дөрвөлжин км нутаг
дэвсгэртэй, 11 сая толгой малтай, 26 мянган малчин өрхтэй. 2023 оны жилийн
эцсээр улсын нийт малын 17.6 хувь нь зүүн бүс нутагт ногдож байсан юм. Өнөөдрийн
байдлаар нийт махны 20 орчим хувийг бэлтгэж байна. Тэр дундаа адуу, үхрийн мах
бэлтгэх нөөц бололцоо харьцангуй их гэж хэлж болно.
Мал аж ахуйн энэхүү нөөцийг ашиглаж, хөрш
улс орныхоо хил орчмын нутгийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиглэлийн үйлдвэрлэлийг
хөгжүүлэх боломжтойг бизнес эрхлэгчид хэлж байна.
Ulaanbaatar