Ой тогтоолтын ДАШТ-ий эхний өдөр 11 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-17 12:17:27

Өчигдөр буюу лхагва гарагт БНХАУ-ын Чэнгдү хотноо Ой тогтоолтын ДАШТ эхэлсэн бөгөөд энэ өдөр манай тамирчид 11 медаль хүртээд байна.

Тэмцээнд 35 орны 300 гаруй тамирчин оролцож, харааны болон сонсголын ой тогтоолтоор ур чадвараа сорьж байгаа юм. Манай улсаас Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт энэ тэмцээнд оролцож байна.

Тэд  тэмцээний эхний өдрийн дүнгээр нийт 11 медаль хүртээд байна. Тухайлбал, манай улсын өсвөр насны тамирчид дэлхийд номер нэг гэдгээ харуулж, есөн медалийн наймыг нь авсан бол "Хоёртын тоолол" төрөлд өсвөрийн дэлхийн дээд рекордыг манай зургаан тамирчин эвдсэнээс 30 минутад 3540 цифрийг ой санамждаа цээжлэн алдаагүй санаснаар З.Цэцэгзулын оноог дээд амжилтаар бүртгэжээ.

Өнөөдөр тус тэмцээний дөрвөн төрөл явагдаж шилгүүдийг тодруулна.

Д.Өлзий

Related news