О.Насанбурмаагийн жинд Н.Воробьёва аваргаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЧөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 69 кг-д зодоглосон Монголын тамирчин О.Насанбурмаа хүрэл медалийн оосроос атгаад алдсан хэдий ч Бразилийн олимпийн эрхээ авч чадлаа.
Харин түүний жинд олимпийн аварга Наталья Воробьёва дэлхийн аваргаар тодорлоо. Н.Воробьёагийн хувьд залуучуудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр энэ удаа аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын Фен Зоуг ялж насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медалийн эзэн боллоо. Харин хүрэл медалийг Японы Сара Дошо, Германы Алинe Фокен нар хүртжээ. Медаль хүртсэн дөрвөн бөхөөс гадна манай бөх О.Насанбурмаа болон Шведийн Анна Ева Мария Франссон нар “Рио-2016” олимпийн эрхийг авсан байна.
Мөн ДАШТ-ий эхний өдрийн тэмцээнд хүч үзсэн эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг нар медаль хүртэж чадсангүй.
Д.Өлзий
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                     
                    
Comments