Газрын 440 өргөдөл буцааж, 432 иргэнд олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 15:39:22

Ховд аймгийн төв Жаргалант сумын хэмжээнд 2015 онд  нийт 1998 өргөдөл хүлээн авснаас 440 өргөдөл нь өмнө нь газар эзэмшиж байсан иргэд байсан учир холбогдох журмын дагуу өргөдлийг буцаажээ.

Ховд аймгийн “Жаргалант сумын нутаг дэвсгэрт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахад баримтлах журам”- тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Рашаант баг Модон овоо чиглэлд “Мандах Наран” хорооллын газар олголтыг Алтан зурлага ХХК хэмжилт хийж, эргэлтийн цэгийг тэмдэгжүүлжээ.

Нийт 889 өргөдөл хүсэлт ирснээс 432 иргэнд 30,24 га газрыг олгож иргэдэд цэгийг хүлээлгэн өглөө. Цамбагарав баг их голын ард мал бүхий иргэдийн газарт шинээр газар хүссэн нийт 260 иргэний өргөдлөөс шинээр газар эзэмшүүлэх журмын дагуу 96 иргэнд 9,6 га газрыг олгоод байна. 

А.Бямбасүрэн

Related news