Цагааннуурын шинэ захирагч чадал чинээгээрээ зүтгэхээ амлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 13:52:42

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд болсон дахин сонгуулиар өрсөлдөгчөөсөө илүү санал авч энэ тосгоны захирагчаар сонгогдсон Д.Есболат нийт иргэддээ талархсанаа дэвшүүллээ.

-Албан ажлаа хүлээн авч хэрэгжүүлж эхэллээ. Сонгуулийн үеэр дэвшүүлсэн хөтөлбөрөө бүрэн биелүүлэхийн дээр иргэдээс гарч ирсэн бүх асуудлыг шийдвэрлэх, энэ нутгийнханд тус болохуйц болж бүтэх зүйл бүхнийг ажил хэрэг болгохын төлөө чадал чинээгээрээ зүтгэнэ. Одоо үеийн нэгэн эмзэг асуудал болсон хүмүүсийг намын харъяалал, үзэл бодлынх нь талаар ялгварлахын эсрэг зогсоно. Өөрөөр хэлбэл миний төлөө санал өгсөн, эс өгсөн сонгогчдыг алагчлахгүй. Энэхүү газар нутгаа хөгжүүлэн, хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө та бид бүгдээрээ гар нийлж хамтран амьдарч ажиллацгаая гэжээ.

Ш.Айзаря

 

Related news