ФИФА-гийн дэд ерөнхийлөгч асныг Уругвайд шилжүүлэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2015-12-25 12:08:25

СТОКГОЛЬМ. /BBC/. Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ дэд ерөнхийлөгч асан, Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Эухенио Фигередог эх оронд нь буюу Урагвай улсад шилжүүлэн өгсөн байна. Түүнийг авилга авсан, албан тушаалаасаа урвуулан ашигласан хэргээр Швейцарьт баривчилжээ.

Эухенио Фигередо энэ оны тавдугаар сард Швейцарьт явуулсан баривчлах ажиллагаагаар баривчилсан ФИФА-гийн долоон өндөр албан тушаалтны нэг юм.

Түүнийг олон сая долларын авлига авсан хэрэгт буруутгажээ. ФИФА-гийн түшмэл асанд 15 хүртэл жил хорих ял оноож магадгүй байна.

Д.Жаргал

 

Related news